БИДНИЙ ТУХАЙ


Ард Капитал групп ХХК нь Монголын тэргүүний үнэт цаасны компаниудын нэг бөгөөд хөрөнгийн зах зээлд брокер, дилер, андеррайтер зэрэг хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг үзүүлэх үндсэн зорилготойгоор 2007 онд байгууллагдсан. Манай компани СЗХ-оос үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер болон андеррайтерийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, МХБ болон өөрийгөө зохицуулагч байгууллага болох МҮАЭХ-ийн гишүүн юм.
Бид харилцагчиддаа олон улсын жишигт нийцсэн санхүүгийн үйлчилгээг нээлттэй, ил тод хүргэх, цаашлаад дотоодын компаниудад олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгоход зуучлах, хөрөнгө оруулагчидтай зөв харилцаа тогтооход зөвлөж хамтран ажилладаг. Мөн түүнчлэн харилцагч бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн хөрөнгийн зах зээлийн болон санхүүгийн судалгаа, шинжилгээг боловсруулан, тэднийг бизнес зорилгодоо хүрэхэд нь дэмжин ажилладаг.
Ард Капитал групп ХХК нь зөвхөн дотоодын үнэт цаасны арилжаа төдийгүй дэлхийн голлох биржүүд болох HKEX, LSE, ASX болон NYSE -ийн арилжаанд бодит цагаар оролцож түргэн шуурхай үйлчилдэг болно.

Ёсзүй

Мэргэжлийн ёс зүйтэй өндөр түвшний үйлчилгээ үзүүлэх

Бүтээлч байдал

Шинэлэг чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа хүргэх

Итгэлцэл

Итгэлцэл болон ил тод байдлыг эрхэмлэх

Хамтын ажиллагаа

Харилцагчидтайгаа удаан хугацааны хамтын ажиллагаа тогтоох

Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.