БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ


Хувьцаа

Ард Капитал групп ХХК нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, гишүүн байгууллага юм. Асар их байгалийн баялагтай Монгол улс, түүний хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол эрчимтэй өсч үүнийг дагаад Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 200 гаруй компани, тэдгээрт хөрөнгө оруулах гадны хөрөнгө оруулалтын хувь хэмжээ маш ихээр өсөн нэмэгдсээр байна. Цаашилбал бид Монголын нүүрсний хамгийн том орд газар болох төрийн өмчит Таван толгойн ордын хөрөнгө оруулалт мөн бусад төрийн өмчийн болон хувийн хэвшлийн компаниудын зах зээлийн үнэлгээ далайцтай өсөн нэмэгдэнэ гэж найдаж байна. Одоогоор манай компани Хонг Конг, Лондон, Австрали, Нью Юоркийн хөрөнгийн биржүүдийн бодит цагийн терминалийг ашиглан үнэт цаасны арилжаа хийж байна.

Бонд

Манай компаниар дамжуулан гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй Засгийн газрын болон Компанийн бонд худалдах, худалдан авах боломжтой юм. Сүүлийн үед Монголын Засгийн газрын бонд нилээн идэвхтэй арилжаалагдаж байгаа бөгөөд дэлхийн бусад орнуудын засгийн газрын бондын өгөөжтэй харьцуулахад харьцангуй өндөр юм.

Дериватив

Ард Капитал групп ХХК нь өөрийн харилцагчиддаа Монголд анх удаа гадаад улс орнуудын үүсмэл үнэт цаасны зах дээрээс үүсмэл үнэт цаасны арилжаанд оролцох боломж бүрдүүлсэн билээ. Үүнд, форвард, фьючерсийн гэрээнүүдээс гадна индекс болон хувьцаанд суурилсан варрант, CBBC, опцион зэрэг деривативийн арилжаанд оролцох боломжтой.

Судалгаа

Хөрөнгийн зах зээлд оролцогчдод зориулж манай компани судалгааны ажлыг тогтмол бэлтгэн хүргэдэг билээ. Үүнд:

- Хөрөнгийн зах зээлийн судалгаа.
- Хувьцаат компанийн судалгаа.
- Макро болон микро зах зээлийн судалгаа.
- Гадаад хөрөнгийн зах зээлийн тойм.
- Дотоод хөрөнгийн зах зээлийн тойм.

Мөн манай компани харилцагч нартаа зориулж сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Сургалтыг бид хагас сайны өдөр болгон 12 цагаас өөрийн ажлын байранд доорх агуулгын дагуу явуулдаг.

- Хөрөнгийн зах зээл ба хувьцааны талаарх анхан шатны мэдлэг.
- Техник анализ ба дүн шинжилгээ.
- Арилжааны сэтгэл зүй.
- Портфолио.

Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.