Гүйцэтгэх Удирдлага


Б.Өлзийбаяр
Ерөнхий Захирал

Болдын Өлзийбаяр нь Монголын хөрөнгийн зах зээлийн манлайлагч мэргэжилтнүүдийн нэг бөгөөд 2015 оноос хойш Монголын хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн холбоо болох Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн холбоо – өөрийгөө зохицуулах байгууллагын Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.
“Ард  Капитал Групп ҮЦК” ХХК-д үнэт цаасны бизнес эрхлэхээсээ өмнө тэрээр Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал,  Монголын томоохон корпорацуудын нэг болох “ЭМ-СИ-ЭС”Холдинг ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэгч байгууллага болох Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (JICS)-ийн Монгол дах төлөөлөгчийн газрын дарга, Японы хамгийн том өдөр тутмын сонин болох Ёмиүри сонины суурин сурвалжлагч, Гадаад хэргийн яамны мэргэжилтэн зэрэг албуудыг хашиж байсан юм.
Б.Өлзийбаяр нь Япон улсын засгийн газрын тэтгэлэгээр Ёкохамагийн Их Сургуулийн Бизнесийн Удирдлагын бакалавр зэрэг, Лондонгийн Вэстминстер Их Сургуулийн тэтгэлгээр тус сургуулийн харъяа Нийгэм, Хэл шинжлэл, Хүмүүнлэгийн Ухааны сургуулийг эдийн засаг болон засгийн газрын шинэчлэл чиглэлээр Магистр зэргүүдийг тус тус авсан юм.


Ч.Раднаадавга

Чулуунбаатар овогтой Раднаадавга нь 2010 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийг төгссөн даруйдаа Ард капитал групп ҮЦК-д ажлын гараагаа эхэлсэн байна. Энэ хугацаанд 2010-2013 оны хооронд Монголын хөрөнгийн биржийн арилжааны брокер, шинжээч үүргийг гүйцэтгэж байсан ба 2013 оноос эхлэн олон улсын хөрөнгийн зах зээлд арилжааны дилер мөн компанидаа ахлах менежерээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ тэрээр олон нийтийн сүлжээнд хөрөнгийн зах зээлийн талаар мэдээ мэдээлэл түгээх, мэдлэг олгох өгүүллүүдийг хуваалцах зэргээр зах зээлийнхээ хөгжилд идэвхитэй хувь нэмрээ оруулж байна.


С.Мягмарсүрэн

С.Мягмарсүрэн нь Монголын хөрөнгийн зах зээлд нэр хүндтэй арилжаа эрхлэгч бөгөөд энэ салбартаа өргөн хүрээний туршлага, мэдлэгтэй мэргэжилтэн юм.
“Ард капитал групп ҮЦК”-д 2011 оноос өнөөг хүртэл арилжааны дилерээр ажиллаж байгаа бөгөөд тэрээр шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд шилдэг дилерүүдийн нэг болсон юм.
Мягмарсүрэн  2009 онд Отгонтэнгэр Их сургуулийг санхүүгийн менежментийн ангийг бакалавр зэрэгтэй төгссөн.

 


Т.Баярмаа

Төмөрбаатарын Баярмаа нь хөрөнгийн зах зээл дэх ажлын карьертаа тууштай, идэвхи зүтгэлтэй, ёс зүйтэй, хариуцлагатай мэргэжилтэн юм. Тэрээр Япон улсад сурч, амьдарч байсан ба Япон хэлний N1 түвшин болон Англи хэлний өндөр чадвартай.
Т. Баярмаа нь Бизнесийн Удирдлагын бакалавр зэрэгтэй. Тэрээр Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтын хөрөнгийн үнэлгээчний албан ёсны сургалтыг дүүргэсний сацуу Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн холбооноос хөрөнгийн зах зээлд ажил үйлчилгээ явуулах мэргэжилтний эрхийг авсан.


Б.Чоймаа

Б.Чоймаа нь Тайванийн Азийн Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиудыг 2017 онд санхүү менежментийн чиглэлээр төгссөн ба мэргэшсэн санхүүгийн шинжээч (CFA) цолын 2 шатын шалгантанд тэнцсэн бөгөөд цаашид зэргээ ахиулахаар хичээж байна. Тэрээр Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай.
Б.Чоймаа нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах зорилготойгоор 2017 оны 8 сараас эхлэн Ард капитал групп ҮЦК-д санхүүгийн шинжээчээр ажиллаж байна.
Нас залуу ч тэрээр ухаалаг, үнэнч шударга, ажил мэргэжилдээ хариуцлагатай нэгэн юм.


Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.