ДАНС НЭЭХ


Манай байгууллага нь аж ахуйн нэгжид дотоод болон гадаад арилжаанд оролцох 2 төрлийн данс нээн үйлчилж байна.



Аж ахуй нэгж байгууллага нь үнэт цаасны болон бэлэн мөнгөний төлбөр тооцооны гэсэн 2 данс нээлгэх шаардлагатай бөгөөд дараах материалыг бүрдүүлнэ:


Үнэт цаасны данс

- Данс нээлгэх хүсэлт /ҮЦТХТөвд хаягласан/
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний баталгаажсан хуулбар
- Данс дах хөрөнгийн захиран зарцуулах этгээдийг томилсон тухай компанийн ТУЗ-н эсхүл ХНХ-ийн шийдвэр
- Данс дах хөрөнгийн захиран зарцуулах эрх бүхий этгээд, албан тушаалтны овог нэр, нотариатаар гэрчлэгдсэн гарын үсгийн маягт / ҮҮЦТХТөв ХХК-аас баталсан хэвлэмэл маягтын дагуу гарын үсгийг баталгааг гаргаж өгнө/
- Данс захиран зарцуулагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

Төлбөр тооцооны данс

- Данс нээлгэх хүсэлт / ХХБ хаягласан /
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний баталгаажсан хуулбар
- Компанийн дүрмийн баталгаажсан хуулбар
- Данс дах хөрөнгийн захиран зарцуулах этгээдийг томилсон тухай компанийн ТУЗ-н эсхүл ХНХ-ийн шийдвэр
- Данс дах хөрөнгийн захиран зарцуулах эрх бүхий этгээд, албан тушаалтны овог нэр, төлбөр тооцооны баримтанд зурах нотариатаар гэрчлэгдсэн гарын үсгийн маягт / ХХБ маягт /
- Данс захиран зарцуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар
- Компанийн эрх бүхий этгээдүүдийг нотлох бичиг баримт /гадаад улсад харьяалалтай компанид хамаарна/
- Данс нээлгэх хураамж : 50,000 Төгрөг

ЗАХИАЛГА ӨГӨХ


Зах зээлийн захиалга

Зах зээлийн захиалга гэдэг нь тухайн өдрийн зах зээлийн үнээр захиалга биелэх хэлбэр юм.

Нөхцөлт захиалга

Нөхцөлт захиалга гэдэг нь тодорхой үнийн дүнгээр хувьцаагаа худалдах болон худалдан авах хэлбэр юм.

- Байгууллага үнэт цаасны арилжаанд зөвхөн брокерийн компаниар зуучлуулан оролцох боломжтой бөгөөд үнэт цаас худалдан авахад хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгийг дансандаа урьдчилан байршуулсан байх ёстой.
- Харилцагч байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд захиалгаа харилцагч брокертоо биечлэн, утсаар, электрон шуудангаар, факсаар гэх мэт гэрээндээ тохиролцсон аль ч хэлбэрээр өгөх боломжтой.
- Хэрэв захиалгаа утсаар өгсөн бол ажлын 2 хоногийн дотор тухайн захиалгаа бичгээр үйлдэж баталгаажуулах үүрэгтэй бөгөөд захиалгын хуудсандаа үнэт цаасны нэр код, тоо ширхэг, захиалгын төрөл үнэ, захиалга өгсөн цаг минутаа тодорхой тусгах ёстой.
- Зохих ёсоор бүрэн зөв бөглөсөн захиалгын хуудсыг брокер хүлээн авч гарын үсэг зуран тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.

Захиалгын хүчинтэй байх хугацаа
- Үнэт цаас худалдах болон худалдан авах захиалга нь 30 хүртэл хоногийн хугацаанд хүчинтэй байна.

АРИЛЖААНЫ ҮЙЛЧИЛГЭЭ


Хувьцаа

Монголын зах зээлийн тэргүүлэх компанийн хувьд Ард Капитал групп ХХК нь харилцагчиддаа Монголын болон Хонг Конг, Шанхай, Тайвань, Австраль, Япон, Сингапур, Тайланд, Америк, Канад, Италь, Англи, Герман зэрэг олон улсын зах зээл дээрх хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Мөн манай туршлагатай баг хам олон харилцагчиддаа хөрөнгө оруулалтын шаардлага болон эрсдэл, түүнчлэн бүтээгдэхүүний талаарх зөвлөгөө өгдөг

Бонд

Манай компаниар дамжуулан гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй Засгийн газрын болон Компанийн бонд худалдах, худалдан авах боломжтой юм. Сүүлийн үед Монголын Засгийн газрын бонд нилээн идэвхтэй арилжаалагдаж байгаа бөгөөд дэлхийн бусад орнуудын засгийн газрын бондын өгөөжтэй харьцуулахад харьцангуй өндөр юм.

Дериватив

Ард Капитал групп ХХК нь өөрийн харилцагчиддаа Монголд анх удаа гадны улс орнуудын үүсмэл үнэт цаасны зах дээрээс үүсмэл үнэт цаасны арилжаанд оролцох боломж олгосон билээ. Цаашид Монгол улс Хятадын зах зээл дэх ашигт малтмалын бүтээгдэхүүний томоохон нийлүүлэгч болох, ингэснээрээ гадаад худалдааны хувь хэмжээ өсөх тул Монголын хөрөнгийн бирж болон бусад холбогдох байгууллагууд дотоодын үүсмэл үнэт цаасны зах зээлийг ойрын хугацаанд хөгжүүлэхийн тулд ажиллана хэмээн найдаж байна.

Судалгаа

Манай байгууллага харилцагчиддаа зах зээлийн талаар илүү ойлголттой болох, оновчтой хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь туслахын тулд судалгааны материал, зах зээлийн мэдээлэл, танилцуулга, хөрөнгө оруулагчдын уулзалт зэргийг зохион байгуулдаг.

Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.