ДАНС НЭЭХ АРИЛЖААНД ОРОЛЦОХ


Манай байгууллага нь иргэдэд дотоод болон гадаад арилжаанд орох 2 төрлийн данс нээн үйлчилж байна.



Харилцагч нь үнэт цаасны болон бэлэн мөнгөний төлбөр тооцооны гэсэн 2 данс нээлгэх юм


Үнэт цаасны данс

Үнэт цаасны данс нь Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/ дээр нээгдэх бөгөөд дараах материалыг бүрдүүлнэ :
- Насанд хүрэгсэд иргэний үнэмлэхийн хуулбар (16 насны хүүхэд төрсний гэрчилгээний хуулбар болон төлөөлж буй эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар).
- Данс нээлгэх хураамж 5,000 төг

Төлбөр тооцооны данс

Төлбөр тооцооны данс нээлгэхийн тулд Ард капитал групп, Худалдаа хөгжлийн банк, харилцагчийн хооронд гурвалсан гэрээ байгуулна. Харилцагч үнэт цаас худалдах, худалдан авахдаа энэхүү дансаар бэлэн мөнгөний төлбөр тооцоо гүйцэтгэх юм.

Төлбөр тооцооны дансыг Худалдаа хөгжлийн банк дээр нээх ба дараах материалыг бүрдүүлнэ :

- Насанд хүрэгсэд иргэний үнэмлэхийн хуулбар (0-16 насны хүүхэд төрсний гэрчилгээ хуулбар болон төлөөлж буй эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар)

ЗАХИАЛГА ӨГӨХ


Зах зээлийн захиалга

Зах зээлийн захиалга гэдэг нь тухайн өдрийн зах зээлийн үнээр захиалга биелэх хэлбэр юм.

Нөхцөлт захиалга

Нөхцөлт захиалга гэдэг нь тодорхой үнийн дүнгээр хувьцаагаа худалдах болон худалдан авах хэлбэр юм.

- Харилцагч үнэт цаасны арилжаанд зөвхөн СЗХ-оос тусгай зөвшөөрөлтэй брокерийн компаниар зуучлуулан оролцоно.
- Үнэт цаас худалдан авахад хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгийгдансандаа урьдчилж байршуулсан байх ёстой.
- Харилцагч захиалгаа брокертоо биечлэн, утсаар, электрон шуудангаар, факсаар гэх мэт гэрээндээ тохиролцсон аль ч хэлбэрээр өгөх боломжтой.
- Хэрэв захиалгаа утсаар өгсөн бол ажлын 2 хоногийн дотор тухайн захиалгаа бичгээр үйлдэж баталгаажуулах үүрэгтэй
- Захиалгын хуудсандаа үнэт цаасны нэр код, тоо ширхэг, захиалгын төрөл үнэ, захиалга өгсөн цаг минутаа тодорхой тусгах ёстой.
- Зохих ёсоор бүрэн зөв бөглөсөн захиалгын хуудсыг брокер хүлээн авч гарын үсэг зуран тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.
- Захиалгын хүчинтэй байх хугацаа:

- Үнэт цаас худалдах болон худалдан авах захиалга нь 30 хүртэл хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Харилцагч өөрөө шийдэх.

Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.