Ерөнхий Захирлын Мэндчилгээ


Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Бид харилцагч, түншүүдтэйгээ бат бэх итгэлцэлд суурилсан харилцаа тогтоож тэднийхээ хөрөнгийн үнэ цэнийг дотоодын болон гадаадын зах зээлд нэмэгдүүлэхэд өөрсдийн жинтэй хувь нэмрээ оруулахыг эрхэмлэн ажилладаг билээ. Манай харилцагч бүрийн сэтгэл ханамж бидний амжилтын салшгүй үндэс гэдэгт бид бат итгэдэг .
Монголын аж үйлдвэрийн салбарын хурдацтай хөгжил хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгцээг улам нэмэгдүүлсээр байна. Эдийн засаг өсөхийн хирээр өсөлтийг хангах капиталын хэрэгцээ ч улам нэмэгдэж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжил дэвшилд илүү найдвартай, боловсронгуй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм. Тиймээс ч бид Монголын компаниудыг урт хугацаатай, хөрвөх чадвартай санхүүжилтыг бага зардлаар босгоход туслахыг зорилгоо болгон ажиллаж байна.
Манай хамт олон бол эрч хүчээр дүүрэн залуусаас бүрдсэн. Харилцагч та бүхэнд олон улсын жишигт нийцсэн хамгийн сүүлийн үеийн санхүүгийн үйлчилгээг Монголын үнэт цаасны зах зээлд нэвтрүүлэн хүргэхээр зорьж байна. Харилцагч нэг бүрийн маань санхүүгийн зорилго бидэнд чухал бөгөөд Та бүхэнтэй хамтран ажиллахдаа урамтай байдаг.
Санхүүгийн итгэлтэй түнш эрэлхийлж байгаа танд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Хүндэтгэсэн,

Б.Өлзийбаяр

Гүйцэтгэх захирал

Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.