БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЖИЛТ


ҮНЭТ ЦААСЫГ НИЙТЭД САНАЛ БОЛГОХ:

Бид танай компанийн үйл ажиллагааг өргөжин тэлэхэд хэрэгцээтэй санхүүжилтийг IPO,SEO, DR болон RTO зэрэг санхүүжилтийн аргуудыг ашиглан босгох бөгөөд компанийн хөрөнгийн чадварыг дээшлүүлэхэд тань андеррайтераар ажиллаж туслах болно.

- Үнэт цаасны зах зээлийн дэлгэрэнгүй судалгаагаар хангана.
- IPO-ийн өмнөх хөрөнгө босголт зэрэг гүүр санхүүжилт босгоход тусална.
- Хөрөнгийн чадварыг сайжруулна.
- Компаниудын удирдлага болон холбогдох ажилтнуудад хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх болон нээлттэй компанийн үр ашгийг таниулахын тулд мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт, семинар зохион байгуулан хамруулж ажиллана.

Хаалттай хүрээнд хувьцаа гаргах:

- Хаалттай хүрээнд хувьцаа, бонд гаргах хүсэлтэй ААН, байгууллагуудад санхүү болон мэргэжлийн зөвлөгөө өгч зуучлах.
- Хаалттай хүрээнд хөрөнгө оруулалт зуучлах.

ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Бид дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын банк, хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажилладаг бөгөөд харилцагч байгууллагуудад хэрэгцээтэй хөрөнгийг зуучлахад хамтран ажиллана. Бид харилцагч байгууллагуудтайгаа урт хугацааны түншлэлийг бий болгож зах зээлд тэргүүлэх байр суурийг эзлэхэд нь өөрсдийн бололцоогоо дайчлан хамтран ажиллана. Компанийн засаглал, эрсдэлийн удирдлагын чадвар, маркетинг болон бизнесийн хөгжлийн талаар хувь нэмэр оруулж компанийн өрсөлдөх чадвар болон эзэмшигчдийн хөрөнгийн үнэлгээг өсгөхөд бид чармайн ажилладаг.

- Холбогдох дүрэм, журам, тавигдах шаардлагын талаар харилцагч нартаа зөвлөгөө өгөх.
- Хөрөнгө оруулалт болон төслийн товч танилцуулга, санхүүгийн тооцоо.
- Боломжит хөрөнгө оруулалтыг тооцох.
- Хөрөнгө оруулалтын нөхцлийг хэлэлцэх, тохиролцох.
- Хөрөнгө оруулагч нартай байгуулах гэрээ болон бусад шаардлагатай бичиг баримтыг боловсруулах.

БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ

Бид аж ахуйн нэгжүүдэд бизнесийн цар хүрээгээ тэлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгодоо хүрэхэд нь дараах санхүүгийн болон бизнесийн зөвлөгөөг өгч хамтран ажиллана. Үүнд:

- Санхүү болон бизнесийн зөвлөгөө өгөх.
- Байгууллагын стратеги, төлөвлөгөөг боловсруулах.
- Төсөл боловсруулах, санхүүгийн тооцоолол боловсруулах.

Бид харилцагч байгууллага тухай бүрт тусгайлан зориулсан зөвлөгөөг өгөх бөгөөд үүнд стратеги төлөвлөлт, бизнес болон төслийн үнэлгээ, санхүү болон байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бизнес болон санхүүгийн төлөвлөгөөний боловсруулалт зэрэг багтана. Харилцагч байгууллагын амжилт бүр бидний амжилттай уялддаг тул бид өөрсдийн үйлчилгээндээ бүхий л хичээл зүтгэл, сэтгэлээ шингээж үйлчилдэг. Бид цаашид ч өөрсдийн үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалтын банкны бусад төрлийн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн ажиллах болно.

КОМПАНИ НЭГТГЭХ, НИЙЛҮҮЛЭХ

Ард капитал групп ХХК нь гадаад болон дотоодын компаниудад зориулж дараах үйлчилгээг үзүүлж байна.

- Компани нэгтгэх, нэгдэн нийлэх үйл явцыг зохион байгуулах, зуучлах.
- Худалдах, худалдан авах компанийн талаар зөвлөгөө өгөх.
- Компани хуваах, тусгаарлах үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх.
- Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, шинэчлэх.

Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.