“SOUTHGOBI RESOURCES” КОМПАНИ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.АМИНБӨХИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ


Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Southgobi Resources” компани Гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Гэхдээ тэрбээр цаашид ТУЗ-д Гүйцэтгэх бус захирлын үүрэг гүйцэтгэх юм байна. Үүнээс гадна “Southgobi Resources” компани БНХАУ-ын “CIC” компанид хөрвөх бондын хүү болгож ямар нэг төлбөр хийгээгүй бөгөөд өрийн эргэн төлөлтийн талаар тус компанитай яриа хэлэлцээр хийж байгаа гэж мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт “Southgobi Resources”-ийн Гүйцэтгэх захирал Б.Аминбөх луйврын хэргээр БНХАУ-д баривчлагдаж, саатуулагдсан талаар мэдээлэл гарсан юм. Хэдий тийм боловч энэхүү хэрэг нь “CIC” компаниас авсан зээлтэй холбоотой эсэх нь тодорхой болоогүй байгаа аж. “Southgobi Resources” компани 11 дүгээр сарын 19-ний өдөр “CIC” компанид 17.8 сая ам.долларын төлбөр төлөх ёстой байжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn


November 27, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.