Компаниудыг нэгтгэн, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчиллээ


Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн хувьцаат компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. Үүнд, “АПУ” ХК-ийн 742,877,000 ширхэг хувьцааг тус компанид нэгдэж буй “Эвэргрийн Инвестмент” ХХК-ийн хөрөнгөд ногдох 321,304,553 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн, нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэ бүхий нийт 1,064,181,553 ширхэг болгон, нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэв. Мөн, “Жинст-Увс” ХК-ийн 53,223 ширхэг хувьцааг тус компанид нэгдэж буй “Хөрөнгө оруулагч үндэстэн” хаалттай ХК-ийн хөрөнгөд ногдох 1,612,715 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн, нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 1,665,938 ширхэг хувьцаа болголоо. Түүнчлэн, “Даваанбулаг” ХК-ийн хаалттай хүрээнд нэмж гаргаж буй 100 зуун төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,788,500 ширхэг энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрч, “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 52,056 ширхэг хувьцааг нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5,205,600 ширхэг энгийн хувьцаа болгон 100 хувааж бүртгэв.

Эх сурвалж: frc.mn


November 28, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.