“Rio Tinto” Компани Мик Дэвисийг ТУЗ-ийн даргаар томилох шийдвэрийг цуцлав.


“Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани “Xstrata” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Мик Дэвисийг компанийнхаа ТУЗ-ийн даргаар томилох шийдвэрийг цуцаллаа. Учир нь “Investor Forum”-аар удирдуулсан хөрөнгө оруулагчид Мик Дэвисийн томилгоог хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн байна. “Xstrata”-д ажиллаж байхдаа Mик Дэвисийн удирдлагын багт олгож байсан урамшууллын хэмжээ нь Хөрөнгө оруулагчдын эсэргүүцлийн гол шалтгаан болж байгаа аж. Мөн нэгдэн, нийлэх хэлцэлд түрэмгий стратеги баримталдаг нь болгоомжлолыг бий болгосон гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn


November 29, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.