“Kincora Copper” компани 2017 оны эхний гурван улиралд 2.4 сая канад долларын алдагдалтай ажиллажээ


Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани 2017 оны эхний гурван улирлын санхүүгийн тайланг танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани 2.4 сая канад долларын алдагдалтай ажилласан нь өмнөх жилийн мөн үеэс 800 орчим мянган канад доллараар өссөн дүн болж байна. Оны эхний есөн сард хайгуул, үнэлгээний ажилд 656 мянган канад долларын хөрөнгө зарцуулжээ. “Kincora Copper” компани сүүлд Баян тал талбайн ойролцоо байрлах хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл аваад байна. Энэ хэсэг нь “Оюу Толгой”-ийн бүслүүрт багтаж байгаа учир үүнтэй дүйцэхүйц хэмжээний нөөц олдох магадлал өндөр гэж дүгнэж байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn


November 30, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.