“RIO TINTO”-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР САЙМОН ТОМПСОН СОНГОГДЛОО


Rio Tinto” компани уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай Саймон Томпсоныг ТУЗ-ийн шинэ даргаар сонголоо. Саймон Томпсон ирэх гуравдугаар сараас албан тушаалаа хүлээн авна гэж компани мэдэгдсэн. “Anglo American”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрээр 2014 оноос хойш “Rio Tinto”-д удирдах түвшний тушаал хашиж буй. Мөн “3i Group”, “Newmont Mining”, “Tullow Oil”, “United” зэрэг компанийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. Түүний хувьд Австрали дахь нүүрсний бизнестээ “худалдан авагч олох” нь эхний сорилт болох юм. Түүнчлэн Гвинейн төмрийн хүдрийн “Simandou” уурхайтай холбоотой 20 тэрбум ам.долларын заргыг шийдвэрлэх шаардлагатай байгаа ажээ.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 4, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.