Салбарын сайд Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоохоор шийдвэрлэв


Салбарын сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргалаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Засгийн газрын 320 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нүүрс тээвэрлэлттэй холбоотой үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахаар ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.

Одоогийн байдлаар боомтоор нэвтрэхээр хүлээгдэж буй нүүрсний хүнд даацын машинуудын цуваа 120 км-т хүрээд байгаа ажээ. Гашуунсухайт чиглэлийн замд тээвэрлэлт хийж байгаа 6000 гаруй жолоочийн асуудлыг хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан шийдвэрлэх шаардлагатай байгаа учраас ийнхүү тээвэрлэлтийг зогсоож, шинэ маршрутаар нүүрс тээвэрлэлтийг хийхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн шөнийн 01:00 цагаас эхлэн Эрдэнэс Тавантолгой, жижиг Тавантолгой, Энержи ресурс ХХК-ийн ачилтыг түр хугацаагаар зогсоожээ.

Эх сурвалж: mongolianminingjournal.com


December 15, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.