Aspire Mining: Нүүрстэй коксжих нүүрсний төслийн олборлолтыг 18 сарын дотор эхэлнэ


Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire mining” компани Нүүрстэй коксжих нүүрсний төслөө хэрэгжүүлж 18 сарын дотор олборлолтоо эхлүүлэхээр зорьж байна. Үүнтэй зэрэгцэн компани 16.5 сая ам.долларын санхүүжилт татсан талаараа мэдээллээ. Энэхүү санхүүжилтийг Нүүрстэй коксжих нүүрсний төслийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулах юм. Одоогоор төслийн өрөмдлөг, хайгуулын ажлаа эхлэхээр төлөвлөж байна. Хайгуулын ажилд хоёр сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа юм. Нүүрстэй төслийн нийт бүтээн байгуулалтын зардал 13-14 сая ам.доллар байхаар тооцоолж байна. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн Австралийн хөрөнгийн биржид “Aspire mining”-ийн хувьцааны ханш есөн хувиар буурч, 0.01 австрали доллар болсон байна.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 15, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.