ОУВС Ѳргѳтгѳсѳн санхүүжилтийн хѳтѳлбѳрийн хүрээнд 79.1 сая ам. долларын санхүүжилтийг шийдвэрлэлээ.


Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг баталгаажуулж, Монгол Улсад 79.1 сая ам.долларын санхүүжилт олгох боллоо. Ингэснээр дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Олон Улсын Валютын Сангаас авсан санхүүжилтийн нийт дүн 118.6 сая ам.доллар болж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт тааварласан түвшнээс өндөр байгаагийн зэрэгцээ бүх тоон зорилтууд биелсэн гэдгийг онцолжээ. Ийнхүү зорилтоо давуулан биелүүлэхэд бодлогоо сахилга баттай хэрэгжүүлэхтэй зэрэгцээд гадаад орчинд таатай үзэгдэл ажиглагдсан гэж дүгнэсэн байна. Мөн арилжааны банкнуудад хийсэн активын чанарын үнэлгээг ойрын хугацаанд танилцуулна. Монголбанкны засаглал, үйл ажиллагааг сайжруулах хуулийн шинэчлэл ойрын хугацаанд батлагдах хүлээлттэй байна гэдгийг дурдлаа. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд энэ оны төсвийн давсан орлогын хагас орчмыг хадгалж, өрийн удирдлагын сайжруулахад ашиглана. Харин үлдэгдлийг Засгийн газрын төлөвлөгөөний даруу өгөөжтэйгөөр зарцуулахын зэрэгцээ Төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал олгоход зориулах ажээ.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 18, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.