АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 11.8 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ ӨСӨВ


Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 11.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 33.7 хувиар өссөн байна. Мөн тус салбараас олсон орлого 13.8 их наяд төгрөгт хүрснээс 66.8 хувийг нь экспортолжээ. Салбарын өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн үйлдвэрлэл өмнөх оныхоос 37.6 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Мөн нүүрсний олборлолт жилийн дүнгээр хоёр дахин өссөн нь дэмжлэг болсон аж. Эхний 11 сард гэхэд 31.3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, “Тавантолгой” компани оны эхний гурван улиралд нийт 3.1 сая тонн нүүрс гадаад зах зээлд борлуулжээ. Салбарын индексийн хувьд, өнгөрсөн сарын байдлаар 163 нэгжид хүрч, өмнөх оноосоо 2.7 хувиар өссөн. Мөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 58.1 хувиар нэмэгдсэн байна. Үүнд газрын тос, шатдаг хийн олборлолт болон цахилгаан дулаан үйлдвэрлэгчийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 20, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.