СТЕФЕН ЖОНС “TURQUOISE HILL RESOURCES”-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛОГДОВ


“Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Стефен Жонсыг томиллоо. Шийдвэр 18-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байгаа юм. Стефен Жонс 20 гаруй жил уул уурхайн салбарт ажилласан туршлагатай төдийгүй “Оюу Толгой” төслийн талаар өргөн мэдлэгтэй нь компанид үнэтэй хувь нэмэр болно гэдгийг компанийн удирдлагууд онцолж байна. Өмнө нь Стефен Жонс “Оюу Толгой” төсөлд Үйл ажиллагаа хариуцсан захирлаар дөрвөн жил ажиллаж байжээ.

Дашрамд дурдахад, “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 12 дугаар сар гарснаас хойш дөрвөн хувиар өсөөд байна.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 20, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.