CENTERRA GOLD: “ГАЦУУРТ” ТӨСЛИЙН ТЕХНИКИЙН ТАЙЛАНГ SEDAR.COM-Д БАЙРШУУЛАВ


Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компани Монгол дахь “Гацуурт” төслийн техникийн тайланг дижитал мэдээллийн сан болох sedar.com цахим хуудаст оруулсан байна. Аравдугаар сарын 31-нд шинэчлэн танилцуулсан “Гацуурт”-ын төслийн ТЭЗҮ-д дурдсанаар ил уурхайд 1.3 сая унц алтны нөөц байгаа гэж тооцоолсон байна. Мөн уурхайн ашиглалтын хугацаанд 10 жилийн турш үйл ажиллагаа явуулахад жилд дунджаар 111 мянган унц алт олборлох боломжтой. Нийт бүтээн байгуулалтын капиталын өртөг нь 245 сая ам.доллар болно гэсэн тооцоо гаргажээ. “Centerra Gold” компанийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 12 дугаар сар гарснаас хойш 0.7 хувиар өсөж, долоон канад доллар орчимд хэлбэлзэж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 26, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.