БНХАУ-ын Төв банк 2018 онд бодлогын хүүгээ гурван удаа өсгөх магадлалтай байна


БНХАУ-ын Төв банк 2018 онд бодлогын хүүгээ гурван удаа өсгөнө гэж “Bloomberg”-ийн шинжээчид таамаглаж байна. Үүнийг Хятадын Засгийн газрын өрийн дарамтаа бууруулах бодлого болон АНУ-ын мөнгөний бодлогын өөрчлөлттэй уялдах чиглэлтэй холбон тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, өмнөд хөршийн Төв банк мөнгөний гадагш чиглэх урсгалыг хязгаарлаж, санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахын тулд богино хугацаат зээлийн хүүгээ I улирлаас эхлэн тавансуурь нэгжээр нэмэгдүүлж, оны төгсгөлд 2.65 болгох юм. Үүнээс гадна АНУ 2018 онд бодлогын хүүгээ гурван удаа нэмэх төлөвтэй байгаа учир БНХАУ-ыг адил шийдвэр гаргана гэсэн хүлээлт бий болжээ. Оны өмнө буюу 12 дугаар сарын сүүлчээрАНУ бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасны маргааш нь БНХАУ мөн бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Харин Хятадын зүгээс урт хугацааны зээлийн хүүнд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр 2015 оны 10 дугаах сарын түвшинд хэвээр хадгална гэж үзэж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 4, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.