Канадын Тэтгэврийн хөрөнгө оруулалтын сан “TRQ”-ийн 233 мянга 400 хувьцааг зарлаа


Канадын Тэтгэврийн хөрөнгө оруулалтын сан “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны эзэмшлээ 3.5 хувиар бууруулж, нийт 233 мянга 400 ширхэг хувьцааг зарсан байна. Ингэснээр одоогоор нийт 6.5 сая ширхэг хувьцааг нь эзэмшиж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Turquoise Hill Resources”-ийн 0.32 хувийг эзэмшиж байна. “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны арилжаа 2017 оны сүүлчээр идэвхжээд байгаа юм. Зөвхөн 12 дугаар сард л гэхэд ханш нь 12 хувиар өсжээ. Хамгийн сүүлд буюу мягмар гарагийн арилжаа хаагдах үед Торонтогийн Хөрөнгийн биржид 3.5 хувиар өсөж, 4.44 канад доллар болсон байна. Үүнийг “Seeking-Alpha”-ийн шинжээчид зэсийн ханш өссөнтэй холбон тайлбарлажээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 4, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.