Хятад нүүрсний олборлолтоо бууруулсаар байна


Хятадын Шаньдун муж нүүрсний олборлолтоо энэ онд 10.23 сая тонноор танахаар төлөвлөжээ. Агаарын бохирдолд нөлөөлж буй төмөрлөг, нүүрс, химийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг бууруулах төрийн бодлогыг биелүүлэхгүй байгаа талаар БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамнаас Шаньдун мужийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байна. Энэ шаардлагын дагуу 2018 онд тус муж дахь төрийн өмчит 9 дэх нүүрсний уурхайг хаахаар болж байгаа юм.

2015-2016 онд Шаньдун мужийн нүүрсний хэрэглээ 7.06 сая тонноор нэмэгдсэн болохыг тус улсын Байгаль орчныг хамгаалах яамны шаардлагад онцолжээ. Мөн энэ мужид үйл ажиллагаа явуулдаг гангийн томоохон үйлдвэрлэгч Rizhao steel групп 2015 онд хаагдах ёстой байсныг анхааруулсан байна.

Rizhao steel группын хувьд ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт гангийн үйлдвэрийн кластер байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж буй Хятадын консорциумд багтсан билээ.

Хятадын Ган үйлдвэрлэгчдийн ассоциацийн CISA мэдээллээр, 2017 онд тус улсад нийт гангийн 727 үйлдвэр хаагдсанаас Шаньдун мужийн нүүрс ашигладаг гангийн 30 үйлдвэр багтаж байгаа юм.

Эх сурвалж: Mongolian Mining Journal


January 4, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.