FED: Татварын шинэчлэлээр иргэдийн хэрэглээний зарцуулалт нэмэгдэж, хөрөнгө оруулалт өснө


АНУ-ын Төв банкны Бодлогын зөвлөл өнгөрсөн сарын 12-13-нд хийсэн хурлын тэмдэглэлээ танилцууллаа. Бодлогын хүүг жилийн дүнгээр гурав дахь удаагаа нэмэгдүүлэх шийдвэр гарсан энэ хурлаар бодлого тодорхойлогчид АНУ-ын инфляц болон цаашид татварын шинэчлэл тус улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар голчлон хэлэлцсэн байна. Холбооны Нөөцийн банк инфляцыг хоёр хувийн зорилтот түвшиндээ хүргэхийг зорьж байгаа юм. Гэхдээ 2017 онд АНУ-д хөдөлмөрийн зах зээл сайжирсан ч цалин болон инфляцын түвшин төдийлөн өсөөгүй нь эдийн засагчдын хувьд таамаглаагүй үр дүн болжээ. Тиймээс АНУ-ын Төв банк цаашид инфляцын зорилтдоо хүрч чадахгүй хэвээр байвал энэ онд бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх эрч суларч магадгүй байна. Тус банк 2018 онд бодлогын хүүг дахин гурван ч удаа өсгөх таамаг гаргаад байгаа юм. Харин татварын шинэчлэлээр америкчуудын хэрэглээний зарцуулалт нэмэгдэж, хөрөнгө оруулалт өснө гэж Холбооны Нөөцийн банк үзжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 4, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.