2017 онд АНУ-д сар бүр дунджаар 173 мянган хүн шинээр ажилд оржээ


АНУ-ын шинээр ажилд орсон иргэдийн шинжээчдийн тоо таамгаас доогуур дүнтэй гарсан ч тус улсын ажилгүйдлийн түвшинд 17 жилийн доод үзүүлэлтэд хадгалагдсан хэвээр байна. Тоон үзүүлэлтийг задлаад харвал АНУ-д өнгөрсөн 2017 оны 12 дугаар сард 148 мянган хүн шинээр ажилд оржээ. Өөрөөр хэлбэл тус улсад шинээр ажилд орсон хүмүүсийн тоо 87 дахь сардаа дараалан өсөж, хамгийн урт хугацаанд хадгалагдсаар байгаа юм. Ес болон аравдугаар сард дэгдсэн хар салхинд өртсөн байшин барилгуудыг сэргээн босгох ажил өрнөснөөр 11 дүгээр сард АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд 228 мянган хүн шинээр ажилд орсон байна. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай тус улсын ажилгүйдлийн түвшин 4.1 хувьтай буюу 17 жилийн доод түвшинд хадгалагдсан хэвээр байна. Ийнхүү Ерөнхийлөгч Дональд Трампын Цагаан ордонд ажилласан эхний жилд эдийн засаг тогтвортой өсөж, 2.1 сая ажлын байр шинээр бий болжээ.Тус улсын Хөдөлмөрийн статистикийн газрын мэдээлснээр 2017 онд сар бүр дунджаар 173 мянган хүн шинээр ажилд орсон байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 8, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.