ҮЦТХТ: 2017 онд 19.5 мянган иргэн, ААН шинээр данс нээлгэсэн


2017 оны эцсийн байдлаар 19.5 мянган иргэн, аж ахуйн нэгж шинээр данс нээлгэсэн талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв мэдээллээ. Данс нээлгэгчдийн бүтцийг харвал 19.3 мянга буюу 98.9 хувийг дотоодын иргэд эзэлж байгаа бол үлдсэн хувийг аж ахуйн нэгж, гадаадын иргэд болон гадаадын аж ахуйн нэгж бүрдүүлж байна. Хэдий тийм боловч энэ нь өмнөх оныхоос дөрөв дахин буурсан үзүүлэлт юм. Учир нь 2016 онд Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлснээр 79 мянган данс нээлгэж байжээ. Данс нээлгэсэн иргэдийн тоо багассан ч 2017 онд үнэт цаасны арилжаанд оролцсон иргэн, аж ахуйн нэгжийн тоо 5200 болж өссөн байна. Энэ нь өмнөх 2016 оноос гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Эндээс харахад зах зээлд оролцогчдын тоо огцом нэмэгджээ.

Эх сурвалж: Marketinfo


January 10, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.