“Petro Matad” газрын тосны XX блокийн гэрээг хоёр жилээр сунгалаа


Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани газрын тосны XX блокт байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ хугацааг хоёр жилээр сунгалаа. Ашигт малтмал, газрын тосны газрын зөвшөөрлөөр гэрээний хугацаа 2020 оны долоодугаар сарын дөрвөнд дуусахаар болж байна. “Энэ нь эерэг өөрчлөлт болохоос гадна Засгийн газрын голлох агентлагууд “Petro Matad”-ийг дэмжиж байгааг илтгэж байна” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Майк Бак мэдэгдсэн байна. “Petro Matad”-ийн хувьд Монголд 20 мянга гаруй км квадрат талбай бүхий боломжит сав газар, 60 мянга гаруй км квадрат талбай хамарсан газрын тосны гурван блокийн зөвшөөрлийг 100 хувь эзэмшиж байгаа аж. Хамгйин сүүлд баасан гарагийн арилжаа хаагдах үед Лондоны Хөрөнгийн биржид “Petro Matad”-ийн хувьцааны ханш 1.4 хувиар буурчээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 10, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.