Bank of China: Алтны ханш 2018 онд унци нь 1400 ам.доллар хүрэх төлөвтэй байна


“Bank of China”-ийн тооцооллоор энэ онд алтны ханш үргэлжлэн өсөж унци нь 1400 ам.доллар хүрэх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэхтэй зэрэгцэн ам.долларын ханш суларч, бондын ханш унаж байгаа нь таваарын үнэлгээ өсөх нэн тохиромжтой нөхцөл гэж дүгнэсэн. Хэрэв “Bank of China”-ийн таамаглал биелбэл алтны ханш өнөөгийн түвшнээс 80 гаруй доллараар өснө гэсэн үг. БНХАУ-ын талАНУ-ын Засгийн газрын бондын худалдан авалтыг зогсоож эсвэл бууруулж болзошгүй гэж мэдэгдсэн. Энэ нь он гарснаас хойш суларч байгаа ам.долларын ханшийг улам унагасан юм. Түүнчлэн лхагва гарагт алтны ханш сүүлийн дөрвөн сарын оргил түвшиндээ хүрсэн нь энэ таамаглалыг улам бататгаж байна. Мөн олон улсын хувьцааны зах зээлийн үнэлгээ зургаа хоног дараалан өссөний дараахөрөнгө оруулагчид хөөсрөл үүссэн байж болзошгүй гэж болгоомжлох болсон. Тиймээс санхүүгийн томоохон байгууллагууд алтны зах зээлд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 11, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.