БНХАУ-ын гадаад худалдааны ашиг өнгөрсөн сард 54.6 тэрбум ам.доллар болж өсжээ


БНХАУ-ын экспорт өнгөрсөн сард Bloomberg-ийн шинжээчдийн таамгаас давж 10.9 хувиар өссөн дүнтэй гарлаа. Мөн импортын өсөлт 4.5 хувь болж саарснаар гадаад худалдааны ашиг нь 54.6 тэрбум ам.доллар болж өсжээ. Харин жилийн нийт ашиг нь 442.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Хятадын экспортын бараа бүтээгдэхүүний эрэлт өндөр хэвээр байна. Үүнийг шинжээчид худалдааны гол түншлэгч орнуудын эдийн засаг өсөж байгаагаас гадна Хятад, АНУ-ын хооронд худалдааны маргаан намжсантай холбон тайлбарлаж байна. Тус улсын АНУ-тай хийх худалдааны ашиг 2017 онд 13 хувиар өсжээ. Харин Хятадын импорт өссөөр байгаа нь тус улсын эдийн засаг өнгөрсөн онд шинжээчдийн таамгаас өндөр буюу 6.9 хувиар тэлсэнтэй холбоотой аж. Жилийн дүнгээр импорт 18.7 хувиар өссөн. Энэ нь экспортын 10.8 хувийн өсөлтөөс давсан үзүүлэлт болж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 12, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.