S&P: Ази, Номхон далайн орнуудын зээлжих зэрэглэл ойрын хоёр жилд тогтвортой байна


Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Ази, Номхон далайн орнуудын зээлжих зэрэглэл ойрын хоёр жилд тогтвортой байх төлөвтэй гэж үзлээ. Тайланд дурдсанаар бүс нутгийн хоёр улсаас бусдынх нь зээлжих зэрэглэл тогтвортой байна гэдгийг онцолжээ. Энэ онд Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн өсөлт өнгөрсөн оныхоос доогуур байх хэдий ч 2018 оны өмнөх таамгаас өндөр байна гэж “S&P”-ийн шинжээчид таамаглажээ. Тус агентлаг экспорт ихээр хийдэг БНСУ, Хонгконг, Малайз зэрэг улсын эдийн засгийн өсөлтийн таамгийг нэмэгдүүлсэн байна. Хөрөнгийн урсгалд огцом өөрчлөлт гарах нь бүс нутгийн зээлжих зэрэглэлд нөлөөлөх хамгийн том эрсдэл гэж тус байгууллага тооцоолжээ. Мөн хөрөнгө оруулагчдын итгэл буурах нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл, цаашлаад Азийн эдийн засагт сөрөг нөлөөтэй юм. “Хэрвээ БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг амжилттай хэрэгжүүлбэл, компаниудынх нь зээлийн хэмжээ ойрын хугацаанд тогтворжино” гэж “S&P” агентлаг үзсэн байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 12, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.