“АТАР ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ГАРГАЛАА


“Улаанбаатар гурил” ХХК нь нэгдмэл сонирхолтой этгээдийн хамтаар “Атар өргөө” ХК-ийн хяналтын багцыг худалдан авсан тул “Компанийн тухай” хуулийн 57.1, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 22 дахь заалт, СЗХ-ны “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, худалдан авах үйл ажиллагааны журам”-ын 3.1-д заасан үүргийн дагуу бусад хувьцаа эзэмшигч нарын өмчлөлд байгаа нийт 104,712 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 57,007 /сүүлийн 6-н сарын жигнэсэн дундаж ханш/ төгрөгөөр худалдан авах тендер санал гаргаж байна.

Санал болгож буй үнэ:                                                        57,007 /тавин долоон мянган/ төгрөг

Худалдан авах тоо ширхэг:                                              104,712 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:    2018 оны 1 сарын 15-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:  2018 оны 2 сарын 15-ны өдөр

Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа:        2018 оны 2 сарын 20-ны өдөр

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо Чингисийн өргөн чөлөө, Таван богд ХХК-ийн төв байр

Дэлгэрэнгүй мэдээллийг 345225 утсаар авна уу.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


January 15, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.