Монгол Улсын ТЕГ-аас Оюу толгой ХХК-д 155 сая ам.долларын ТАТВАРЫН ТОРГУУЛЬ тавьжээ


Туркойз Хилл Ресурс “Монгол Улсын Татварын Ерөнхий Газраас Оюу толгой ХХК-д 155 сая ам.долларын татварын торгууль /tax act/ тавьсан”  талаар хэвлэлийн мэдээ гаргажээ. 2013-2015 онд төлсөн татварт аудит оруулснаар дээрх торгуулийг тавихаар болсон байна. Гэхдээ уг хэвлэлийн мэдээнд Туркойз Хилл Ресурсээс Оюу толгой ХХК нь дээрх хугацаанд Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бүх татвар, хураамжаа төлсөн гэж үзэж буйгаа мэдэгджээ. Мөн тавигдсан торгуулийг үнэлж дүгнэж, хуулийн хугацаанд хариу мэдэгдэх болно гэжээ.

“Оюу толгой” бол Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу толгой” компани (34 хувь), Канад улсын “Туркойз Хилл Ресурс” (66 хувь) компанийн хамтран эзэмшдэг Монголын компани юм. “Туркойз Хилл Ресурс” компани Торонто, Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан, Рио Тинто компанийн шууд бус эзэмшлийн компани юм. Рио Тинто энэхүү түншлэлийн өмнөөс “Оюу толгой” төслийн менежментийг хариуцдаг.

Эх сурвалж: ikon.mn


January 16, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.