Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2017 онд 10.5 тэрбум ам.долларт хүрчээ


Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2017 онд 10.5 тэрбум ам.долларт хүрсэн талаар ҮСХ мэдээллээ. Үүнээс экспорт 6.2 тэрбум ам.доллар, импорт 4.3 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт өмнөх оноос 1.3 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум ам.доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбумаар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин импорт өмнөх оноос 977.3 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 261.6 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 173.1 сая ам.доллар, автобензин 51.1 сая ам.доллараар өсжээ. Ийнхүү нийт үнийн дүн өсөхөд тоо хэмжээний өөрчлөлтөөс илүүтэй түлшний олон улсын зах зээл дэх ханшийн өсөлт голлон нөлөөлсөн. Тухайлбал 2017 онд автобензины импортын дундаж үнэ 18.7 хувиар нэмэгдсэн байна. Харин автомашины онцгой албан татвар нэмснийг үл харгалзан тээврийн хэрэгсэл, дагалдах сэлбэгийн импорт жилийн дүнгээр 43 хувиар өсөж, 622 сая ам.долларт хүрчээ. Худалдан авалт хийсэн улсаар нь ангилбал суудлын автомашины 90 орчим хувийг Японоос импортолсон байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 17, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.