2017 онд БНХАУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалт 7.9 хувиар өсжээ


БНХАУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 7.9 хувиар өссөнөөр түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Харин компаниудынх нь гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт 2009 оноос хойш анх удаа жилийн дүнгээр буурсан дүнтэй гарчээ. Тус улсын бодлого тодорхойлогчид хөрөнгийн урсгал болон компаниудын гадаад худалдан авалтад хяналтаа чангатгасан нь гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөн байна. Санхүүгийн бус салбарын гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт 29.4 хувиар буурч, 120 тэрбум ам.долларт хүрсэн гэж БНХАУ-ын Худалдааны яам мэдэгджээ. Хэдий тийм боловч 2017 онд юанийн ханш ам.долларын эсрэг 6.8 хувиар чангарсан, мөнгөний урсгал тогтворжсон, бондын зах зээл дэх гадаад хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэргээр эдийн засагт нь эерэг үр дүн гараад байна. “Хэдийгээр эдийн засгийн өсөлт бага зэрэг удааширч байгаа, дэлхийн эдийн засагт тодорхойгүй нөхцөл үүсээд байгаа ч энэ онд гадаад хөрөнгө оруулалт тогтвортой байх төлөвтэй” гэж БНХАУ-ын Худалдааны яам үзэж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 17, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.