World Economics: Монголын борлуулалтын менежерүүдийн индекс 51.3 нэгжид хүрч өсөв


Монгол Улсын эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой борлуулалтын менежерүүдийн индекс энэ оны нэгдүгээр сард өсөж 51.3 нэгжид хүрсэн талаар “World Economics” байгууллага мэдээллээ. Ингэснээр индекс сүүлийн найман сар дараалан 50 нэгжээс дээш буюу өсөлтийн бүсэд хадгалагдаж байна. Мөн оны өмнө зургаан сар дараалан унасан бизнесийн итгэлийн индекс эргэн сэргэлээ. 2016 онд 30 орчим нэгжид хэлбэлзэж байсан энэ индекс 2017 онд 50 нэгжийг давж, улмаар энэ онд 52.8 нэгжид хүрч өслөө. ҮСХ-ны мэдээлснээр инфляци 2017 онд жилийн дүнгээр 6.4 хувь болж эрчимжээд байгаа юм. Мөн 2018 онд төгрөгийн ханшийг тогтвортой түвшинд хадгалагдана гэж Монголбанк үзэж буй. “World Economics”байгууллагын дүгнэж байгаагаар он гарснаас хойш үнийн өсөлт саарч, инфляци тогтворжоод байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 17, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.