“Moody’s” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг ахиуллаа


Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүллээ. Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэл “Маш өндөр эрсдэлтэй” буюу “САА1” байсныг “В3” буюу “Өндөр эрсдэлтэй” болгосон байна. Үүнд таваарын ханш сэргэсний дүнд төсвийн алдагдлыг амжилттай бууруулсан, өнгөрсөн оны эцсээр бондын дахин санхүүжилт амжилттай хийсэн зэрэг нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд эдийн засаг болон санхүүгийн орчныг тогтворжуулна гэж дүгнэсэн байна. Тиймээс тус агентлаг Монгол Улсын цаашдын төлөвийг “тогтвортой” гэж үзжээ. Хэдий тийм боловч богино хугацааны үнэлгээг “Not Prime” буюу “Төлбөрийн чадвар сул” зэрэглэлд хэвээр үлдээсэн байна. Үүнээс өмнө өнгөрсөн оны 11 дүгээр сард “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн “В-” тогтвортой үнэлгээг “Эерэг” болгож дээшлүүлсэн юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 19, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.