Гутал ХК: 2017 оны цэвэр ашгаас 35-40 хувийг ногдол ашиг болгон тараана


“Гутал” компанийн урьдчилсан тооцооллоор 2017 оны цэвэр ашгаас 35-40 хувийг ногдол ашиг болгон тараахаар боллоо. Ингэснээр нэгж хувьцаанд 400 орчим төгрөг ногдож байгаа юм. 2016 оны ашгаас 3175 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ тарааж байсан юм. Гэвч энэ нь тус компанийн эргэлтийн хөрөнгийг бууруулж, үйл ажиллагаанд хүндрэл үүсгэсэн гэж “Гутал” компани үзэж байна. 2017 онд “Гутал” ХК-ийн татварын дараах цэвэр ашиг 1.7 тэрбум орчим төгрөг байгааг урьдчилан тооцоолоод байгаа юм. Зардлын хэмжээ өмнөх оноос 500 сая орчим төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотойгоор ашиг ийнхүү буурчээ. Тус компанийн үндсэн орлого болох түрээсийн орлого нь өнгөрсөн онуудад тогтвортой байсан аж. Түүнчлэн энэ онд ч мөн тогтвортой байх төлөвтэй байгааг “Гутал” компанийн зүгээс мэдэгдсэн байна. Харин Монголын Хөрөнгийн биржид хувьцааных нь ханш 2017 оны эхэнд 12 мянган төгрөгөөр арилжиж байжээ. Жилийн турш хувьцааных нь ханш 70 гаруй хувиар өсөж, 22 мянга буюу түүхэн дээд хэмжээндээ хүрч байсан юм. Өнөөдрийн байдлаар 17 мянга 500 орчимд хэлбэлзэж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 23, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.