БНСУ-ын ДНБ жилийн дүнгээр 3.1 хувиар өсөв


БНСУ-ын эдийн засаг 2017 оны IV улиралд 2008 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлттэй гарлаа. Тус улсын Төв банкны мэдээлснээр эдийн засаг нь 12 дугаар сард дуусгавар болсон IV улиралд улирлын дүнгээр 0.2 хувиар буурсан нь шинжээчдийн таамгаас доогуур дүн болсон байна. Энэхүү үзүүлэлт өмнөх улиралд 1.5 хувиар өсөж, сүүлийн долоон жилийн дээд түвшиндээ хүрч байжээ. Харин БНСУ-ын эдийн засаг 2017 онд жилийн дүнгээр 3.1 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх оны 2.8 хувийн өсөлтөөс өндөр үзүүлэлт болж байгаа юм. Тус улсад эдийн засгийн өсөлт сулрахад экспортын хэмжээ, ялангуяа автомашины экспорт буурсан нь голлон нөлөөлжээ. Үүний зэрэгцээ тус улсад үйлдвэрлэдэг санах ойн чипийн борлуулалт олон улсад өссөнийг албаныхан онцолж байна. Түүнчлэн эдийн засагт үзүүлэх экспорт, хөрөнгө оруулалтын хувь хэмжээ агшиж байгаагаас БНСУ-ын Төв банк энэ жил мөнгөний бодлогоо чангатгах явц удааширч магадгүй гэж шинжээчид таамаглажээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 25, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.