Монгол Улс БНХАУ-д 33.5 сая тонн нүүрс нийлүүлжээ


БНХАУ-ын Монгол, ОХУ-аас өнгөрсөн онд импортолсон нүүрсний хэмжээ нэмэгдсэн талаар “Reuters” мэдээлэв. БНАСАУ-д тавьсан хоригтой холбоотойгоор урд хөрш тус улсаас нүүрс импортлоогүйтэй энэ нь холбоотой аж. Тодруулбал, энэ хугацаанд БНХАУ-ын ОХУ-аас худалдан авсан нүүрсний хэмжээ өмнөх жилийнхээсээ 36.3 хувиар нэмэгдэн 25.3 сая тоннд хүрчээ.

Тэгвэл Монгол Улсаас БНХАУ-д 33.58 сая тонныг нийлүүлсэн нь 2016 оныхоос 27.6 хувиар илүү дүн болжээ. Гэхдээ өнгөрсөн арванхоёрдугаар сард манай улс 2.83 сая тонн нүүрс экспортолсон нь жилийн өмнөхөөсөө 18.6 хувиар буурсан гэсэн үг. Австрали урд хөршийн хамгийн том нийлүүлэгч хэвээр байгааг дээрх агентлаг мөн тэмдэглэжээ. Тус улс өнгөрсөн жил 79.91 сая тонн нүүрс нийлүүлсэн нь 2016 оныхоос 13.4 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.

Харин Индонез улс урд хөршид өнгөрсөн онд 35.28 сая тонн бүтээгдэхүүн худалдсан нь 9.7 хувиар багассан дүн аж. Манай улс БНХАУ-ын нүүрсний гурав дахь том нийлүүлэгч гэдэг нь эндээс харагдаж буй

Эх сурвалж: Өнөөдөр


January 30, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.