Шарын гол ХК: 2017 онд 912 мянган тонн нүүрс олборлосон


“Шарын гол” хувьцаат компани 2017 онд сүүлийн 14 жилийн дээд хэмжээ буюу 912 мянган тонн нүүрс олборлосон талаар мэдээлсэн. 800 мянган тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байсан тус компанийн хувьд “Уулын баяжуулах эрдэнэт” үйлдвэрийн станцын өргөтгөл ашиглалтад орсон нь нийлүүлэлт өсөхөд нөлөөлсөн байна. Мөн 2017 оны эхний 11 сарын байдлаар 1.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, алт олборлолтын хэмжээ 120 кг хүрчээ. “Шарын гол” компанийн хувьцаа Монголын хөрөнгийн биржээр дамжин олон нийтэд арилжаалагддаг. 2017 онд нийт 500 гаруй сая төгрөгийн хувьцааны арилжаа хийгдсэн нь өнгөрсөн 2016 онтой харьцуулахад 10 дахин өндөр дүн болсон байна. “Шарын гол” компани олон нийтэд 10.2 сая ширхэг хувьцаа санал болгосноос өнгөрсөн онд 2.8 хувь нь эргэлтэд оржээ. Борлуулалтын хэмжээ төлөвлөгөөнөөс өндөр гарсан 2017 онд компанийн хувьцааны ханш 15 гаруй хувиар өссөн. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 31 тэрбум төгрөг даваад байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 30, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.