Moody’s: Монгол Улсын дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг эрдэс баялгийн нөөц дэмжинэ


Монгол Улсын дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг эрдэс баялгийн нөөц дэмжинэ гэж “Moody’s” агентлаг үзэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын экспортолдог түүхий эдийн үнэ ханш тогтвортой байна гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2021 гэхэд долоон хувьд хүрч эрчимжихээр байна. Засгийн газар шинээр бонд гаргаж, тулсан гадаад өр төлбөрийн асуудлыг шийдсэн юм. Мөн Олон Улсын Валютын Сангийн тохиролцоог цаашид хэрэгжүүлснээр гарах эерэг өөрчлөлтүүд нь өмнөх огцом өсөлт, уналтын үеийнхээс ялгаатай байна гэж “Moody’s” тайландаа дурджээ. Хэдий тийм боловч түүхий эдийн ханшнаас хамааралтай байдал нь ойрын жилүүдэд Монгол Улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөх эрдэлтэй гэж тус агентлаг үзэж байна. “Moody’s”-ийн тооцоолсноор ирэх онд төлөх гадаад өрийн хэмжээ гадаад валютын нөөцөөс 50 хувиар илүү байгаа юм. Мөн Засгийн газрын өр энэ оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 81 хувьтай тэнцэж байгаа нь өндөр үзүүлэлт аж. Тиймээс Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан бүтцийн өөрчлөлтийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх нь зээлжих зэрэглэлд чухал болохыг тайландаа онцолжээ.

Засгийн газрын 100 хоногийг тохиолдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцууллаа. Мөн хувь хүний орлогын албан татварыг буцаан нэг шатлалтай болгох асуудлаар Олон Улсын Валютын Сантай тохиролцоонд хүрсэн талаар мэдээлсэн юм.

Харин Ардчилсан нам У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хангалтгүй ажилласан гэж үзэж байна. МАН 2016 онд УИХ-д олонх болсноос хойш татвар нэмэгдсэн, томоохон төслүүдээ хөдөлгөөгүй, ажилгүйдэл нэмэгдсэн гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 30, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.