Шивээ-Овоо ХК: Нүүрсний уурхай 2019 оноос хэвийн ажиллах боломжгүй


Дотоодын нүүрсний хэрэглээний 28.3 хувийг дангаар бүрдүүлдэг Шивээ-Овоогийн нүүрсний уурхай 2019 оноос хэвийн ажиллах боломжгүй болсон талаар тус уурхайн удирдлагууд мэдээллээ. Уурхайн хөрс хуулалтын төлөвлөгөөт ажил 2010 оноос эхлэн тасалдаж эхэлсэн байна. Цаашид машин, тоног төхөөрөмжөө шинэчлэхгүй бол хэвийн ажиллагаа нь алдагдах эрсдэл үүсжээ. Одоогоор уурхайн балансад бүртгэлтэй машин, механизмын 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна. 2.7 тэрбум тоннын таамаг нөөцтэй Шивээ-Овоогийн уурхай энэ онд хоёр сая гаруй тонн нүүрс олборлож, борлуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Дээрх компанийн хувьцааны ханш 2011 онд 60 мянган төгрөгт хүрч байсан бол өнөөдрийн байдлаар 2300 төгрөгөөр арилжиж байна. Энэ нь 2017 оны эхэн үеэс 17.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 31, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.