“Rio Tinto” компани “Grasberg”-ийн уурхай дахь эзэмшлийн хувиа худалдана


“Rio Tinto” компани Индонезийн “Grasberg”-ийн уурхай дахь эзэмшлийн хувиа 3.5 тэрбум ам.доллараар худалдахаар төлөвлөж байна. Өндөр чанартай зэсийн үйлдвэрлэлээ нэмэхээр төлөвлөж байгаа тус компанийн хувьд энэ удаагийн шийдвэр зөв алхам болсон гэж “Deutsche Bank”-ийн шинжээчид үзэж байна. Мөн үүнийг дагаад компанид стратегийн чухал ач холбогдолтой төслүүдээ өргөжүүлж, цар хүрээгээ тэлэх боломж нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, “Оюу Толгой” төслийн эзэмшлээ нэмэх алхам хийх боломжтойг олон улсын шинжээчид онцолж байна. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр холбогдох хүсэлт, шаардлагуудыг “Rio Tinto”-д тавьсан гэдгээ Ерөнхий сайд 100 хоногийн ажлаа тайлагнах үеэрээ онцоллоо.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 31, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.