БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын индекс 51.3 нэгж үзүүлэлттэй гарлаа


БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын индекс нэгдүгээр сард шинжээчдийн таамгаас доогуур дүнтэй гарлаа. Тодруулбал, урд хөршийн үйлдвэрлэлийн салбарын индекс 51.3 нэгж үзүүлэлттэй гарчээ. Үүнд бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон захиалга буурсан нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Харин үйлчилгээний салбарын худалдан авагч менежерийн индекс өмнөх сараас бага зэрэг өсөж, 55.3 нэгжид хүрчээ. Тус улс хэрэглээ болон үйлчилгээнд суурилсан эдийн засагт шилжихийг зорьж байгаа нь үйлчилгээний индекс өсөхөд нөлөөлсөн аж. БНХАУ-ын Засгийн газар агаарын бохирдол болон өрийг бууруулахад анхаарч байгаатай зэрэгцэн энэ онд эдийн засгийн өсөлт нь удааширна гэж шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 1, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.