Chalco: Цэвэр ашиг 239 хувиар өсөж, 1.3 тэрбум юаньд хүрнэ


БНХАУ-ын Төрийн өмчит “Chalco” компанийн 2017 оны цэвэр ашиг 239 хувиар өсөж, 1.3 тэрбум юаньд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог тус компани танилцууллаа. Энэ нь хоёр тэрбум юаниас давна гэсэн олонх шинжээчдийн таамгаас доогуур дүн болж байгаа юм. БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа нийлүүлэлтийн шинэчлэл хөнгөн цагааны зах зээлийн төлөвийг тодорхойлж байгаа аж. Ерөнхийдөө зах зээлийн суурь хүчин зүйлс болон эрэлт богино хугацаандаа сул байхыг тус компани анхааруулж байна. Мөн хөнгөн цагааны ханш төдийлөн өсөхгүй гэж тооцоолон энэ оны ашгийн төлөвийг 67 хувиар буулгаж, 2.7 тэрбум юань болгожээ. Түүнчлэн Хонгконгийн Хөрөнгийн биржид хувьцааны ханш нь 26 хувиар доошилж, 4.8 хонгконг доллар орчимд хэлбэлзэнэ гэж тус компанийн удирдлагууд үзэж байгаа юм байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 1, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.