Монголбанк: Арилжааны банкны хадгаламжийн хэмжээ 30 хувиар өссөн


2016 онд 8.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан арилжааны банкны хадгаламжийн хэмжээ 2017 онд 30 гаруй хувиар өсөж, 11 их наяд төгрөг давсан байна. 2017 оны тавдугаар сарын нэгнээс хадгаламжийн хэмжээ болон хугацаанаас үл хамаарч банкнаас хадгаламж болон харилцах дансанд төлж буй хүүгийн орлогод албан татвар ногдуулж эхэлсэн юм. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу хүүгийн орлогоос 10 хувийн татвар авч байгаа бөгөөд богино хугацаанд энэхүү татварын өөрчлөлт хадгаламжийн хэмжээнд сөрөг нөлөө үзүүлээгүйг харж болохоор байна. Харин 2017 онд инфляцын түвшин 1.1 хувиас 6.4 хувьд хүрч эрчимтэй нэмэгдсэн юм. Үүний зэрэгцээ төгрөгийн хадгаламжийн хүүгийн түвшин 12 дугаар сарын байдлаар 12.9 хувьд хүрч, өмнөх оноос 0.2 нэгж хувиар буурсан байна. Хэмжээний хувьд төгрөгийн хадгаламжийн өсөлт 2017 онд эрчимжжээ. Хадгаламжийн 76 хувь нь төгрөгийн хадгаламж байгаа аж. Валютын ханш харьцангуй тогтвортой байсан 2017 онд гадаад валютын хадгаламжийн нийт хадгаламжид эзлэх хувь хэмжээ буурсан байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 2, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.