Уул уурхайгаас бусад салбарын бүтээгдэхүүний экспортыг өсгөхөд анхаарах шаардлагатай гэв


ГЕГ-ын мэдээллээр 2017 онд манай улс 27 мянга 892 тонн махыг 137 тэрбум төгрөгөөр экспортолсон байна. Энэ нь өмнөх таван жилийн дундажтай харьцуулахад махны экспортын тоо, хэмжээ долоо дахин нэмэгдсэн дүн болж байгаа юм. Мөн самнасан ноолуурын экспорт 2017 онд өмнөх оныхоос 16 хувиар өсжээ. Уул уурхайгаас бусад салбарын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд шаардлага хангасан бизнес төлөвлөгөө, тэр дундаа маркетингийн төлөвлөгөө дутмаг байгааг салбарынхан хэлж байна. Харин компаниудын хувьд экспортоо нэмэгдүүлэхэд юун түрүүнд санхүүжилт шаардлагатай байгаа талаар мэдээлсэн. Тухайлбал, арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Натурал лидер” компани гэхэд өнгөрсөн онд Франц, Норвеги улс руу бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн байна. Энэ онд ОХУ, БНХАУ болон Япон руу нийлүүлэхээр төлөвлөжээ. “Хур” брэндээрээ танигдсан тус компани одоогоор ОХУ-ын Сибир мужаас 20-30 мянган ам.долларын захиалга аваад байна. Харин ноос, ноолууран бүтээгдэхүүний зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа “Лидер кашемир” энэ оноос АНУ, Канадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 2, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.