ASPIRE MINING:”FMS”-ТАЙ ТӨСЛИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН


Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани “FMS” компанитай төслийн хөгжүүлэлтийн үйлчилгээний гэрээг байгууллаа. Ингэснээр “Нүүрстэй” төслийн ТЭЗҮ-ийг илүү үр өгөөжтэй, богино хугацаанд боловсруулж дуусахад дэмжлэг болно гэж үзэж байна. “Aspire Mining” 90 хувийг нь эзэмшиж байгаа “Нүүрстэй” төсөл нь Улаанбаатараас 550 км-ийн зайд, Хөвсгөл аймагт байрладаг. Эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Эрдэнэт-Овоот чиглэлд төмөр зам барьж, бүтээгдэхүүнийг нь зах зээлд нь гаргах нь эдийн засгийн үр өгөөжтэй гэж тус компани тооцож байгаа ажээ. Австралийн Хөрөнгийн биржид “Aspire Mining”-ийн хувьцааны ханш 0.01 австрали доллар боллоо. Сүүлийн нэг сарын дотор хувьцааны ханш нь 18 хувиар чангарсан байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 5, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.