PETRO MATAD: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН АЖЛУУДЫГ САЙН ДЭМЖИЖ БАЙНА


Монгол Улсын Засгийн газар газрын тосны хайгуулын ажлуудыг маш сайн дэмжиж байгаа гэдгийг Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компанийн Гүйцэтгэх захирал Майк Бак мэдэгдлээ. Тус компани 2018 онд дөрвөн цооногт өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа аж. Хамгийн сүүлд өрөмдлөгт зарцуулах 16 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай татаж чадсанаа мэдэгдсэн юм. Лондонд “Petro Matad”-ийн хувьцааны ханш пүрэв гарагт 1.64 хувиар өсөж, 7.75 пенс болсон байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 5, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.