Евро бүсийн эдийн засгийн өсөлт сүүлийн 12 жилийн хамгийн дээд хурдаар нэмэгдэв


Евро бүсийн эдийн засгийн өсөлт сүүлийн 12 жилийн хамгийн дээд хурдаар нэмэгдлээ. Бүс нутгийн худалдан авагч менежерийн нэгдсэн индекс нэгдүгээр сард 58.8 нэгж болж өссөнийг “IHS Markit” байгууллага танилцуулсан юм. Ийнхүү эдийн засгийн өсөлт эрчимжсэнээр Евро бүсийн компаниудын ажил олголт ч нэмэгдсэн дүнтэй байна. Цаашлаад олон улсын хэмжээнд худалдааны эргэлт нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин буурсан нь бүс нутгийн эдийн засагт эергээр нөлөөлжээ. Мөн Европын Төв банкны бодлогын хүү нам дор түвшинд байгаа нь компаниудын зээл авах идэвхийг дэмжсэн гэдгийг “IHS Markit” онцолсон юм. Ийнхүү ажил олголт нэмэгдсэнээр цаашид эдийн засгийн өсөлт Европын Төв банкны мөнгөний бодлогоос хамаарал багатай болно гэж шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 7, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.