“Э-Транс Ложистикс” компани 2017 онд 382.9 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ


“Э-Транс Ложистикс” компани 2017 онд 382.9 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Энэ нь өмнөх оныхоос 21.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Тээвэр болон түүнтэй холбогдсон гаалийн цогц үйл ажиллагааг хүргэдэг тус компанийн борлуулалтын орлого 37.7 хувиар буурахад цементийн ачилт зогссон нь голлон нөлөөлсөн болохыг компани мэдээлсэн. Нийт ачилтын 80 орчим хувийг бүрдүүлдэг цементийн ачилт татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор 2017 онд зогссон байна. “Э-Транс Ложистикс” компани үндсэн бус үйл ажиллагаанаасаа 125.3 сая төгрөгийн орлого олсон нь алдагдлыг бага хэмжээгээр бууруулжээ. Санхүүгийн тайлангаас харахад урт хугацаат зээлийн хэмжээ нь 45 хувиар буурч, богино хугацаат өрийн хэмжээ 2.5 дахин өссөн байгаа юм. Компанийн хувьцааны ханш 2017 онд 35.7 хувиар унаж, 68 төгрөг буюу доод цэгтээ хүрч байсан. Үүнээс хойш эргэн өсөж өнөөдрийн байдлаар 92 төгрөг байгаа нь сүүлийн сар орчмын доод үзүүлэлт болж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 7, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.