“Entree Resources” ТУЗ-ийн бүтцээ өөрчлөв


Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Entree Resources” компани ТУЗ-ийнхөө бүтцэд өөрчлөлт орууллаа. ТУЗ-ийн бүрэн бус тэргүүнээр Марк Байлиг томилсон байна. Оюутолгой ордын Hugo North, Heruga ордын хэсгийг эзэмшиж байгаа “Entree/Oyu Tolgoi” хамтарсан хөрөнгө оруулалтын 20 хувийг “Entree Resources” эзэмшиж байгаа аж. Харин “Entree Resource”-ийн 14 хувийг “Sandstorm”, 10 хувийг “Rio Tinto”, найман хувийг “Turquoise Hill Resources” эзэмшиж байна. ТУЗ-д өөрчлөлт гарч байгаа талаарх мэдээлэл гарсны дараа Торонтогийн Хөрөнгийн биржид “Entree Resources”-ийн хувьцааны ханш 3.17 хувиар буурч, 0.61 канад доллар болсон байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 7, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.